2020 оны 09 сарын 14

ММНБИ-ын удирдах зөвлөл “Чандмань-Илч” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт (ММНБИ)-ын удирдах зөвлөл, аймгуудын салбар зөвлөлийн дарга нарын зөвлөгөөн 2020.09.12-13ны өдрүүдэд Дорноговь аймагт болж өнгөрлөө. Зөвлөгөөнд оролцогчид хөтөлбөрийн хүрээнд “Чандмань-Илч” ОНӨ ХХК-ийн санхүү, бүртгэлийн үйл ажиллагааны ололт амжилтын талаархи туршлагатай танилцав. Компанийн ерөнхий нягтлан бодогч МНБ Б.Ган-Эрдэнэ компанийн бүртгэлийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа өөрсдийн зохиосон программ хангамжууд болон цаашид нягтлан бодох бүртгэлд хиймэл оюун ухаан (программ хангамжууд)-ыг ашиглах боломжийн талаар илтгэл тавьж зөвлөгөөнд оролцогчдын саналыг сонслоо.

Монгол улсын гавъяат эдийн засагч, доктор, профессор Р.Батжаргал “Чандмань-Илч” ОНӨ ХХК-ийн бүртгэлийн бодлого, салбартаа нэвтрүүлж буй санхүүгийн үйл ажиллагааны программ хангамжуудыг онцлон сайшааж, компанийн ерөнхий нягтлан бодогч Б.Ган-Эрдэнэд Монгол улсын Нягтлан бодох бүртгэлийг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг үнэлж талархал дэвшүүлж цаашдийн бүртгэлийн ажилд нь амжилт хүслээ. Мөн Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга, ММНБИ-ийн дэд ерөнхийлөгч Ч.Чимэдсүрэн “… нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг цогцоор нь өөрсдийн зохиосон программ хангамжуудаар шийдвэрлэж буйд баяр хүргэж, энэхүү туршлагаа бусад салбартаа танилцуулах, нэвтрүүлэх талаар идэвхи санаачлагатай ажиллахыг уриалав”.