
2020 оны 09 сарын 28
Эрчим хүчний яамны сайд Н.Тавинбэх Чандмань-Илч ХХК-д ажиллаа
Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний яамны сайд Н.Тавинбэх 2020.09.28-ны өдөр Чандмань-Илч ХХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, компанийн үйл ажиллагаа, өртөг зардлыг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажилтай танилцлаа. Энэ үеэр компанийн гүйцэтгэх захирал Б.Бат компанийн өнөөгийн нөхцөл байдал, шаардагдаж буй техникийн шинэчлэл, хөрөнгө оруулалт зэрэг тулгамдаж буй асуудлаа уламжиллаа.