
2020 оны 10 сарын 01
Халаалтын улирал эхэлж гал тахих ёслолын арга хэмжээ боллоо
Гал бадраах ёслолын арга хэмжээ өнөөдөр /2020.10.01/ болж, Дэчинчойнхорлин хийдийн хамба лам хуврагууд ном айлдаж, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга У. Ганбаатар болон “Чандмань-Илч” ОНӨ ХХК-ийн Захирал Б. Бат, Ерөнхий нягтлан бодогч Б. Ган-Эрдэнэ, Дулаан хангажийн албаны дарга Д. Бат-Оюун, болон удирдлагууд галд өргөл өргөн галлагаа эхэллээ. Мөн Эх үүсвэр-2 халаалтын станцын зуухыг шинээр галлалаа.