
2020 оны 12 сарын 17
Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн гишүүд Чандмань-Илч ОНӨХХК-ний үйл ажиллагаатай танилцлаа
Аймгийн Засаг даргын орлогч С.Одбаяр Дорноговь аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн даргаар 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр томилогдлоо. Аймгийн эрчим хүчний салбарын төлөөлөл болох Чандмань-Илч ОНӨ ХХК-д зөвлөлийн гишүүдийн хамт очиж тулгамдаж буй асуудал болон нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, цаашид орон нутагт хийгдэх ажлын чиглэлийнхээ талаар харилцан санал, солилцлоо.
Ус дулаанаар аймгийн хэрэглэгчдийн нэгээхэн хэсгийг ханган ажилладаг Чандмань-Илч ОНӨ ХХК нь өнөөдрөөс эхлэн нөөцийн гурав дахь зуухыг галлаж хүчин чадлыг нэмэгдүүлэн ажиллаж байгаа бөгөөд зөвлөлийн дарга энэ үеэр цаашид анхаарах хэд хэдэн асуудлаар тодорхой чиглэл, үүрэг даалгавар өглөө.