2021 оны 09 сарын 29

“Гал тахих” ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа

Өнөөдөр буюу 2021 оны 09 дүгээр сарын 29-ний билэгт сайн өдөр 2021-2022 оны өвлийг өнтэй давах бэлтгэл ажил хангагдаж дулааны станцын “Гал тахих” ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг, аймгийн Засаг дарга О.Батжаргал, компанийн ТУЗ-ийн дарга бөгөөд аймгийн ЗДТГ-ын дарга Н.Хонгорзул, Сайншанд сумын Засаг дарга Ч.Түвшинтөр нар оролцлоо.

Арга хэмжээний үеэр энэ онд тохиож байгаа компанийн түүхт 35 жилийн ойн хүрээнд ажил үйлсээрээ хамт олноо манлайлан ажиллаж байгаа нэр бүхий ажилчид салбарын яам, аймгийн ИТХ, Засаг дарга, Сайншанд сумын Засаг даргын шагналаар шагнагдлаа .

Компанийн нийт ажилтнууддаа түүхт 35 жилийн ойн баярын мэнд хүргэе.