
2022 оны 03 сарын 23
Чандмань-Илч ХХК-ийн үйлчилгээнүүд “e-Mongolia” системд орлоо
Чандмань-Илч ХХК-ийн 6 үйлчилгээ цахимжиж, “e-Mongolia” системд орлоо. Тодруулбал,
• Цэвэр, бохир усны техникийн нөхцөл олгох
• Цэвэр, бохир усны техникийн нөхцөл сунгах
• Дулааны шугамын техникийн нөхцөл олгох
• Дулааны шугамын техникийн нөхцөл сунгах
• Инженерийн шугам сүлжээнд холбогдсон эсэх лавлагаа
• Дулааны шугамын тодруулга авах
гэсэн үйлчилгээнүүд цахимжлаа.
Дээрх үйлчилгээнүүдийг авахын тулд www.e-mongolia.mn системд өөрийн бүртгэлээр нэвтрэн орж, хайлтын хэсэгт авах гэж буй үйлчилгээний нэрийг оруулан хайлт хийхэд тус үйлчилгээ нь харагдах болно.