
2021 оны 02 сарын 05
Ахмадын зөвлөлийн тэргүүлэгчид Компаний удирдлагуудтай уулзлаа
2021 оны 02 сарын 05 ны өдөр Ахмадын зөвлөлийн тэргүүлэгчид Компаний удирдлагуудтай уулзаж, ажил төрлийн талаар харилцан санал солилцлоо. Энэ үеэр компанийн ахмад Ц. Монгол “Эрчим хүчний тэргүүний ажилтан” цол тэмдгээр, ахмад Г. Цэнд-Аюуш Аймгийн ИТХ-ын өргөмжлөлөөр тус тус шагнагдасныг компаний захирал Д. Эрдэнэбаяр гардууллаа.
Мөн ахмадууд өөрсдийн гараар урласан хөвөнтэй бээлий 422ш, цагаан бээлий 222ш, нэг удаагийн маск 50 ширхэгийг хандив болгон өглөө. Компаний ахмадын зөвлөл, ахмадууддаа бүх ажилчдын өмнөөс талархал илэрхийлье.



