2021 оны 12 сарын 15

Гурван үеийн уулзалт боллоо

Чандмань-Илч ХХК ахмад үеийнхнийхээ туршлага, мэдлэгийг залуу хойч үедээ өвлүүлэх, харилцан туршлага судлах зорилгоор гурван үеийн уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтанд тус байгууллагад ажиллаж байсан ахмадууд, одоо ажиллаж байгаа дунд, залуу гурван үеийн төлөөллүүд оролцож, Чандмань-Илч ХХК-ийн өнгөрсөн үеийн ажлын туршлага дурсамж, үйл хэрэг, ирээдүйн хөгжлийн талаар санал бодлоо солилцлоо..

Мөн байгууллагын өнөөгийн хөгжил, цаашдын чиг хандлага, үүрэг гүйцэтгэх чадавхийг дээшлүүлэх, туршлагад суурилсан манлайллыг хэрхэн бий болгох талаар хэлэлцлээ.