
2020 оны 10 сарын 10
Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын шилдэг байгууллагаар шалгарлаа
Монгол Улсад Нийтийн аж ахуйн салбар үүсч хөгжсөний 89 жилийн ойг тохиолдуулан ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхэлж буй тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын үйл ажиллагааг хэрэглэгчдэд таниулах зорилгоор “ОРОН СУУЦ, НИЙТИЙН АЖ АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ ӨДӨР-2020” салбарын нээлттэй хаалганы өдөрлөгийг “Хэрэглэгчээ дээдэлье” уриан доор 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулж, орон даяар тэмдэглэн өнгөрүүллээ. Энэхүү арга хэмжээний үеэр Чандмань-Илч ХХК нь Нийтийн Аж Ахуйн Үйлчилгээний салбарын шилдэг байгууллагаар шалгарлаа.