-
МЭЙЛ ХАЯГ
info@chandmani-ilch.mn
-
ДУУДЛАГЫН УТАС
70522405
2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар ус дулааны төлбөрөө бүрэн барагдуулсан 2170 өрхөд 15000 төгрөгийн засвар үйлчилгээ авах эрхийн бичгийг бэлэглэлээ. 2020 ондоо өр төлбөргүй орсон танд баярлалаа.
Чандмань-Илч ХХК нь 2020 оны 01-р сараас эхлэн хэрэглэгчдийн НӨАТ-ын баримтыг бүртгэлтэй гар утасны дугаараар нь сар бүрийн эцэст илгээж байх тул та өөрийн бүртгэлтэй утасны дугаараа зөв эсэхийг 91118667 утсаар, ажлын цагаар лавлана уу.
Хэрвээ та бүртгэлтэй утасны дугаараа өөрчлүүлэх бол манай байгууллага дээр бичиг баримттайгаа ирж солиулна уу
Цэвэр усны төв шугам сүлжээнд гэмтэл гарсан тул 2019.12.27-ны 20 цагаас Сайншанд сумын 2-р баг буюу Дэнжийн чиглэлд цэвэр усыг түр хугацаагаар хязгаарлаж байна. Утас: 96602405
Чандмань Илч ОНӨ ХХК-ийн хамт олон Дорноговь аймгийн Улаан Загалмайн Хорооноос санаачлан зохион байгуулж байгаа хүүхэд багачуудыг баярлуулах “Шидэт Санта” сайн үйлсийн аянд нэгдэж 20 бэлэг хандивлалаа.
Чандмань-Илч ХХК-ний нэрэмжит шатрын түргэн тоглолтын Аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг шинэ үндсэн хууль батлагдсан өдрийн шатрын тэмцээнтэй хавсарган зохион байгууллаа. Уг шатрын тэмцээнийг өүх сумдаас ирсэн нийт тамирчидын дунд 3 дахь жилдээ зохион байгуулж бна. Сум, сумын шилдэг 28 тамирчин оролцлоо. Нийт оролцсон шатарчиддаа баярлалаа.