-
МЭЙЛ ХАЯГ
info@chandmani-ilch.mn
-
ДУУДЛАГЫН УТАС
70522405
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны төсөлийн хүрээнд баригдсан 8,4 мВт-ийн ЭХ ҮҮСВЭР-2 6 жилийн дараа Нефтийн үйлдвэрийн орон сууцыг чанартай дулааны эрчим хүчээр тасралтгүй хангах эрхэм зорилгоо биелүүлэхээр сайн цагт галлагаагаа эхэллээ.
Аймгийн Засаг даргын орлогч С.Одбаяр Дорноговь аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн даргаар 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр томилогдлоо. Аймгийн эрчим хүчний салбарын төлөөлөл болох Чандмань-Илч ОНӨ ХХК-д зөвлөлийн гишүүдийн хамт очиж тулгамдаж буй асуудал болон нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, цаашид орон нутагт хийгдэх ажлын чиглэлийнхээ талаар харилцан санал, солилцлоо.
Ус дулаанаар аймгийн хэрэглэгчдийн нэгээхэн хэсгийг ханган ажилладаг Чандмань-Илч ОНӨ ХХК нь өнөөдрөөс эхлэн нөөцийн гурав дахь зуухыг галлаж хүчин чадлыг нэмэгдүүлэн ажиллаж байгаа бөгөөд зөвлөлийн дарга энэ үеэр цаашид анхаарах хэд хэдэн асуудлаар тодорхой чиглэл, үүрэг даалгавар өглөө.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх орон нутгийн дулаан хангамж хариуцсан үйлдвэр, компаниудын удирдлагуудтай цахимаар хуралдлаа
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх аймгийн төв, суурин газарт дулааны эрчим хүч үйлдвэрлэх, түгээх, хангах үйл ажиллагаа явуулж буй 11 тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн удирдлагуудтай цахимаар хуралдаж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, аваарийн нөөцийн бүрдүүлэлт, санхүү-эдийн засгийн нөхцөл байдлыг сонслоо.
Монгол Улсад бүх нийтийн бэлэн байдал болон өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотой нөхцөл байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээ болон тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцсэн. Сайд Н.Тавинбэх дээрх үйлдвэр, компаниудын удирдлагуудад холбогдох зөвлөмж, дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:
Дулааны станц, халаалтын зуухнуудын цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг хангах үүднээс орон нутгийн цахилгаан түгээх сүлжээ хариуцсан компаниудтай хамтран үзлэг, шалгалт хийж, шаардлагатай арга хэмжээг авах зэрэг зөвлөмж, үүрэг даалгаврыг өглөө.
Орон нутагт дулааны эрчим хүч үйлдвэрлэх, түгээх, хангах үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр, компанийн удирдлагуудтай анх удаа тусгайлан хуралдлаа. Хуралд Архангай, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгуудаас холбогдсон юм.
Эх сурвалж: Монгол Улсын Эрчим Хүчний Яам
2020.10.28-ны өдөр “Чандмань-Илч” ОНӨ ХХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга, ҮЭ-ийн холбооны тэргүүлэгч Б.Цогоо МҮЭ-ийн холбооны дээд шагнал “Хөдөлмөрийн хүний төлөө” эрхэм хүндтэй шагналаар шагнагдалаа. Ажилтнуудынхаа амьдралын сайн сайхны төлөө өөрийн авъяас чадвар, хүч хөдөлмөрөө дайчлан олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж ҮЭ-ийн сонгуульт болон эрхэлсэн ажилдаа амжилт гарган компанийнхаа захиргаатай байгуулсан хамтын гэрээний дагуу сүүлийн 4 жилд ажилтнуудынхаа цалинг 160-200 гаруй хувиар нэмэгдүүлж, эрсдэлтэй ажлын байрны үнэлгээ хийлгэн ХАБЭА-н нөхцөлөө сайжруулан ажиллаж байгаа Цогоо даргадаа баяр хүргэж хөдөлмөрийн хүний төлөөх ариун үйлсэд нь өндрөөс өндөр амжилт хүсэе.