-
МЭЙЛ ХАЯГ
info@chandmani-ilch.mn
-
ДУУДЛАГЫН УТАС
70522405
Монгол Улсад Нийтийн аж ахуйн салбар үүсч хөгжсөний 89 жилийн ойг тохиолдуулан ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхэлж буй тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын үйл ажиллагааг хэрэглэгчдэд таниулах зорилгоор “ОРОН СУУЦ, НИЙТИЙН АЖ АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ ӨДӨР-2020” салбарын нээлттэй хаалганы өдөрлөгийг “Хэрэглэгчээ дээдэлье” уриан доор 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулж, орон даяар тэмдэглэн өнгөрүүллээ. Энэхүү арга хэмжээний үеэр Чандмань-Илч ХХК нь Нийтийн Аж Ахуйн Үйлчилгээний салбарын шилдэг байгууллагаар шалгарлаа.
Компанийхаа өчигдөрийг бүтээж, өнөөдөрт хүргэж, маргаашид найдах Итгэл найдвар, Гал, Урам зоригийг асаасан эрхэм буурлууддаа хүндэтгэл үзүүллээ.
Дулааны станцын шинээр баригдах оффиссын барилгын шав тавих ёслол боллоо.
Гал бадраах ёслолын арга хэмжээ өнөөдөр /2020.10.01/ болж, Дэчинчойнхорлин хийдийн хамба лам хуврагууд ном айлдаж, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга У. Ганбаатар болон “Чандмань-Илч” ОНӨ ХХК-ийн Захирал Б. Бат, Ерөнхий нягтлан бодогч Б. Ган-Эрдэнэ, Дулаан хангажийн албаны дарга Д. Бат-Оюун, болон удирдлагууд галд өргөл өргөн галлагаа эхэллээ. Мөн Эх үүсвэр-2 халаалтын станцын зуухыг шинээр галлалаа.
Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний яамны сайд Н.Тавинбэх 2020.09.28-ны өдөр Чандмань-Илч ХХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, компанийн үйл ажиллагаа, өртөг зардлыг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажилтай танилцлаа. Энэ үеэр компанийн гүйцэтгэх захирал Б.Бат компанийн өнөөгийн нөхцөл байдал, шаардагдаж буй техникийн шинэчлэл, хөрөнгө оруулалт зэрэг тулгамдаж буй асуудлаа уламжиллаа.