-
МЭЙЛ ХАЯГ
info@chandmani-ilch.mn
-
ДУУДЛАГЫН УТАС
70522405
Улаанбаатар хотын Герман-Монголын МСҮТ-тэй хамтран дулааны станцын зуухны машинистуудыг мэргэшүүлж үнэмлэхжүүлэх, ИТА, засвар үйлчилгээний ажилчдад даралтат сав, шугам хоолой, зуух ажиллуулах эрх олгох болон ХАБЭА-н сургалтыг 2020 оны 09 дүгээр сарын 15-наас 09 дүгээр сарын 18-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Сургалтад 2020 онд компанийн харъяанд шинээр нэмэгдэж байгаа Алтанширээ, Даланжаргалан, Хатанбулаг салбарын ажилчид болон төвийн дулааны станцын машинистууд хамрагдаж байна.
Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт (ММНБИ)-ын удирдах зөвлөл, аймгуудын салбар зөвлөлийн дарга нарын зөвлөгөөн 2020.09.12-13ны өдрүүдэд Дорноговь аймагт болж өнгөрлөө. Зөвлөгөөнд оролцогчид хөтөлбөрийн хүрээнд “Чандмань-Илч” ОНӨ ХХК-ийн санхүү, бүртгэлийн үйл ажиллагааны ололт амжилтын талаархи туршлагатай танилцав. Компанийн ерөнхий нягтлан бодогч МНБ Б.Ган-Эрдэнэ компанийн бүртгэлийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа өөрсдийн зохиосон программ хангамжууд болон цаашид нягтлан бодох бүртгэлд хиймэл оюун ухаан (программ хангамжууд)-ыг ашиглах боломжийн талаар илтгэл тавьж зөвлөгөөнд оролцогчдын саналыг сонслоо.
Монгол улсын гавъяат эдийн засагч, доктор, профессор Р.Батжаргал “Чандмань-Илч” ОНӨ ХХК-ийн бүртгэлийн бодлого, салбартаа нэвтрүүлж буй санхүүгийн үйл ажиллагааны программ хангамжуудыг онцлон сайшааж, компанийн ерөнхий нягтлан бодогч Б.Ган-Эрдэнэд Монгол улсын Нягтлан бодох бүртгэлийг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг үнэлж талархал дэвшүүлж цаашдийн бүртгэлийн ажилд нь амжилт хүслээ. Мөн Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга, ММНБИ-ийн дэд ерөнхийлөгч Ч.Чимэдсүрэн “… нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг цогцоор нь өөрсдийн зохиосон программ хангамжуудаар шийдвэрлэж буйд баяр хүргэж, энэхүү туршлагаа бусад салбартаа танилцуулах, нэвтрүүлэх талаар идэвхи санаачлагатай ажиллахыг уриалав”.
2018 оноос хойш 3 дахь жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж байгаа “Автомашингүй, архигүй, тамхигүй өдөр” өнөөдөр “Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг” нэртэйгээр зохион байгуулагдаж байна.
Дээрх өдөрлөгийн хүрээнд Чандмань-Илч ХХК байгууллагын үйл ажиллагааг иргэдэд нэг цэгээс хүргэх, иргэдийн өргөдөл гомдлыг шийдвэрлэх, үнэ тарифын талаар болон бусад заавар зөвлөгөө өгөн ажиллаж байна
2020 оны 08 сарын 29-ны өдөр УИХ-ын гишүүн Т. Энхтүвшин, Барилга хот байгуулалтын сайд Б. Мөнхбаатар, БХБЯ-ны НААА-н Бодлого хэрэгжилтыг зохицуулах хэрэгжилтын газрын дарга О. Лхагвацэрэн нар Чандмань-Илч ХХК-ний өнөөгийн үйл ажиллагаатай танилцаж компаний удирдлагуудтай санал солилцлоо.
“Чандмань-Илч ХХК”-ийн захирал Т.Азбаяр Барилгын хөгжлийн төвийн удирдлагуудад Сайншанд хотод нэвтрүүлсэн “Ус хангамж, хяналт удирдлагын автомат системийг танилцууллаа.
Хяналт удирдлагын системийг нэвтрүүлж, нэгдсэн үйл ажиллагааг автоматжуулснаар багагүй зардал хэмнэж,эдийн засгийн үр ашигтай ажиллах бүрэн боломжтойг онцоллоо.
Монгол инженерүүдийн ур ухаан мэдлэг чадвар хөдөлмөр зүтгэл улс орны барилга, нийтийн аж ахуйн салбарын хөдөлгөх хүч нь болж улсынхаа хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсаар байна.
Идэвх санаачилгатай ажиллаж буй тус хамт олонд Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа баяр хүргэж амжилт хүслээ.
Эх сурвалж: Барилгын хөгжлийн төв