
2022 оны 01 сарын 26
Сургалт зөвлөгөөн зохион байгуулагдлаа
2022 оны 01 сарын 26-нд Чандмань-Илч ХХК-ийн Алба, салбаруудын дарга нарын сургалт, зөвлөгөөн зохион байгуулагдлаа.
Зөвлөгөөнөөр Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулан компанийн дотоодод мөрдөх эрх зүйн баримт бичгүүдэд орсон өөрчлөлтийг талаар сургалт зохион байгуулж, алба, салбаруудын 2021 онд хийсэн ажлын тайланг хэлэлцлээ. Мөн алба, салбаруудын дарга нартай хамтран ажиллах гэрээ байгуулж, Захирлын нэрэмжит ХАБЭА-н 3 шатны үзлэгээр амжилттай дүн үзүүлсэн зарим алба, салбар ажилтнуудыг шагнаж урамшууллаа. Сургалт, зөвлөгөөний дараа оролцсон нийт ажилтнуудын дунд “Сагсан бөмбөг”-ийн нөхөрсөг тэмцээнийг зохион байгууллаа.