
2022 оны 03 сарын 25
“Төрийн үйлчилгээг цахимаас…”
Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Дорноговь аймгийн Засаг даргын тамгийн газраас зохион байгуулсан “Төрийн үйлчилгээг цахимаас…” өдөрлөг, арга хэмжээнд Чандмань-Илч ХХК оролцон, иргэдэд үзүүлж буй цахим үйлчилгээнүүд, И-Чандмань апплейкэшн, E-Mongolia системээс авах боломжтой үйлчилгээнүүдийн танилцуулгыг хийлээ.