2021 оны 11 сарын 19

“Урлагийн наадам-2021” амжилттай болж өндөрлөлөө

Компанийн 35 жилийн ойн хүрээнд ажилчдын авьяас чадварыг нээн хөгжүүлэх, соёл урлаг, ёс зүйн хүмүүжил олгох, нийгмийн идэвхийг өрнүүлэх, цаашид тэдний авьяас билгийг үнэлэн хөгжүүлэх зорилгоор зохион байгуулагдсан “УРЛАГИЙН НААДАМ-2021” амжилттай болж өндөрлөлөө.
Урлагийн наадам:
1. Хамтлаг дуу
2. Гоцлол дуу
3. Уран уншлага
4. Дуэт дуу
5. Бүжиг
6. Хөгжим
7. Хошиг шог гэсэн төрлүүдээр явагдаж төвийн болон салбар сумдын 9 алба хэсэг оролцсоноос тэргүүн байрыг Дулаан хангамжийн алба, дэд байрын Захиргаа, аж ахуйн баг, 3-р байрын Ус хангамж, ариутгах татуургын алба тус тус эзэллээ.
Мөн тусгай байрын шагналын Шугам сүлжээний алба эзэлсэн бол шилдэг үзүүлбэрээр Дулаан хангамжийн албаны 2-р эх үүсвэрийн ахлах машинист Ц.Ууганбатын уран уншлагын үзүүлбэр шалгарлаа.