Автоматжуулалт

Усны эх үүсвэрийн автоматжуулалт

Ундны усны эх үүсвэр буюу бүх гүний худаг, өргөгч станцуудыг автомат ажиллагаатай болгосноор хэрэглэгч танд хүрч буй ундны усны аюулгүй байдал хангагдахаас гадна, усны өртөг зардал тогтвортой байх боломж бүрдсэн.

Дулааны станцын ус хангамжийн автоматжуулалт

Зуухны түлш дамжуулалтын автоматжуулалт

Дулааны хэрэгцээ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа энэ үед Сайншанд сумын Дулааны станцын найдвартай бүрэн ажиллагааг хангах нь зайлшгүй асуудал юм. Чандмань-Илч ХХК нь тоног төхөөрөмжийн автоматжуулалтыг нэвтрүүлэх, технологийн хоцрогдолыг арилгах зорилгынхоо хүрээнд 2019 онд дулааны станцын түлш дамжуулах дамжлагыг гар удирдлагаас автомат удирдлагад шилжүүлээд байна. Ингэснээр хэрэглэгчдэд дулааны үйлчилгээг тогтвортой хүргэх нөхцөл нэг шатаар ахиж байгаа юм.