“Хэрэглэгчээ сонсоё” нээлттэй хаалганы өдөр
Иргэд, ААН байгууллагуудын санал зөвлөгөөг сонсох, өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, ус хангамж, ариутгах татуургын чиглэлээр гаргасан төрийн байгууллагуудын бодлого шийдвэрүүдийг танилцуулах, усны үйлчилгээний үнэ тариф, үзүүлж буй үйлчилгээний чанар төлбөртэй холбоотой санал гомдлыг шийдвэрлэх, байгууллагад хэрэглэж, нэвтэрч буй дэвшилтэт техник технологи, үйлчилгээг сурталчлах зорилгоор “Хэрэглэгчээ сонсоё” нээлттэй хаалганы өдөрлөгийг жил бүр Сайншанд сум болон, салбар байрлаж буй Айраг, Ихххэт, Өргөн сумд, Зүүнбаян багт зохион байгуулж хэвшээд байна. Мөн хэрэглэгчдээс жил бүр сэтгэл ханамжийн судалгаа авч, түүнд тулгуурлан бодлого шийдвэр гарган, хэрэгжүүлэн ажиллаж байна.