Цэвэрлэх байгууламж
Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн нэмэлт санхүүжилтийн төсөл”-ийн хүрээнд Сайншанд хотод ахуйн бохир усыг цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэхүү байгаль орчинд ээлтэй, орчин үеийн шинэ цэвэрлэх байгууламж нь аймгийн төвийн оршин суугчдын эрүүл таатай амьдрах нөхцөлийг ханган, байгаль орчны болон бохир усны үндэсний стандартыг чанд баримтлан ажиллах бөгөөд хоногт 3000 шоо метр бохир ус цэвэрлэх хүчин чадалтай юм.