Ус хангамж, ариутгах татуургын алба

Усны эх үүсвэр, зөөврийн ус, хяналтын лаборатори гэсэн хэсгүүдээс бүрддэг. Сайншанд сумын 1, 2, 3, 6-р багийн албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, хэрэглэгчдийг аймгийн төвөөс өмнө зүгт 27 км-т орших 3 гүний худгаас цэвэр ус татаж өргөлтийн 3 насосоор дамжуулан Ф200 мм голчтой РЕ болон ган хоолойгоор 1000 м.кубийн багтаамжтай даралтын хоёр санд төвлөрүүлдэг. Энэ сангаас өөрийн урсгалаар Ф100-200 мм-ийн голчтой хоолойгоор хэрэглэгчдэд түгээдэг. Гэр хорооллын оршин суугчдын хэрэглээний цэвэр усыг 23 ус түгээх байраар 24 цагаар хангадаг. Ус түгээх байрууд автоматчилагдаж картын системд шилжсэн. Нийт 20-иод ажиллагсадтай.