Зүүнбаян салбар

Дулаан үйлдвэрлэн түгээх, цэвэр ус олборлон түгээх, бохир ус татан зайлуулах чиглэлээр ажил үйлчилгээ үзүүлдэг. Зөөврийн 2 усан сангаар гэр хорооллын айл өрхийн хэрэгцээг хангадаг. 128 худаг бүхий ариутгах татуургын сүлжээтэй ба бохирдсон усыг 4.5 км зайд шилжүүлэн байгалийн нөхцөлөөр цэвэршүүлэн зайлуулдаг. Нийт 20-иод ажиллагсадтай.